Яриа хэлэлцээ өрнүүлэх хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-08-24 09:42:32
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нарын уулзалт нь Америкийн удирдагч Дональд Трамп Орос-Америкийн харилцаанд чанарын ахиц гарах урьчдилсан нөхцөл бүрдээгүй байгаа хэдий ч Оросын эрх баригчидтай яриа хэлэлцээ өрнүүлэхийг хүсэж байгааг илтгэн харууллаа гэж Рон Полын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Дэниэл Макадамс РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
 
Жон Болтон болон Николай Патрушев нар пүрэв гарагт Женевт яриа хэлэлцээ хийсэн юм. Талууд олон улсын харилцааны гол гол асуудлууд, түүний дотор Сири, Ираны асуудал болон цөмийн зэвсэглэлд хяналт тавих сэдвийг хөндөн хэлэлцсэн байна. 
 
“Америкийн хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгслийн дайралтад өртөж байгаа хэдий ч Дональд Трамп Оросын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэсэн байр суурь баримталсан хэвээр байгааг уг уулзалт харуулсан. Эгэл жирийн америкчууд ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг хүсдэг болохыг олон нийтийн санал асуулгууд харуулж байгаа ба үүнийг Д.Трамп соргогоор мэдэрч байна” гэж Дэниэл Макадамс тэмдэглэжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ