ХБНГУ-ын гадаад бодлогын шинэ стратегийг танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-08-27 14:52:47
МОСКВА. /РИА Новости/. "АНУ-тай харилцах ХБНГУ-ын гадаад бодлогын шинэ стратегийг танилцуулна" гэж тус улсын гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгдсэн тухай DPA агентлаг мэдээлэв.
 
“Шинэ стратегийг дэвшүүлэхдээ энэ оны аравдугаар сарын 3-нд Германд эхлэх АНУ-ын жилийг ашиглах бодолтой байна. Атлантын далай дамнасан түншлэлийг саруул ухаанаар шүүмжлэлтэйгээр, бүр өөрийн шүүмжлэлтэйгээр дахин үнэлэх цаг аль эрт болсон” гэж Хайко Маас Германы жил АНУ-д эхэлж байгаатай холбогдуулан наймдугаар сарын 25-нд Берлинд болсон арга хэмжээний үеэр тэмдэглэсэн байна.
 
Германы гадаад хэргийн сайд өмнө нь Handelsblatt сонинд нийтлүүлсэн өгүүллэгтээ “АНУ болон Европ олон жилийн туршид бие биеэсээ аажмаар хөндийрсөөр нийтлэг ашиг сонирхол хийгээд үнэт зүйлс бараг байхгүй болж байгаа” гэж тэмдэглээд, Европ нь АНУ-д эрх баригчид солигдохыг хүлээх хэрэгтэй гэсэн стратегийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
 
“АНУ болон Европын шинэ харилцааны үндэс нь тэнцвэржүүлсэн хамтын ажиллагаа юм. Харин Германы гадаад бодлогын гол зорилго нь хүчтэй, хараат бус Европыг цогцлоох явдал байх ёстой” гэж Хайко Маас үзэж байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ