Орон нутгийнхаа их, дээд сургуульд суралцах 27 хүүхэд тэтгэлэгт хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Италийн алдарт сурган хүмүүжүүлэгч Дон Боскогийн хүндэтгэлд зориулан “Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Дархан-Уул аймаг дахь “Сэйнт Жон Боско” сургалтын төвийн захирал өнгөрсөн онд аймгийн Засаг дарга С.Насанбаттай санамж бичиг байгуулсан.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил 61 хүүхэд материалаа ирүүлснээс 27 хүүхэд хамрагдахаар болж 30-ны өдөр батламжаа гардан авлаа.
.
Дээрх хүүхдүүдээс тав нь тус бүр 800.000, үлдсэн 22 хүүхэд тус бүр 500.000 мянган төгрөгийн тэтгэлэг авч байна. Хоёрдахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү тэтгэлэгт хөтөлбөр өнгөрсөн жил 10 сая төгрөгийг оюутан сурагчдад хандивласан бол энэ онд 15 сая төгрөг, 2019 онд 20 сая төгрөг, 2020 онд 25 сая төгрөг, 2021 онд 25 сая төгрөгийн тэтгэлгийг Сэйнт Жон Боско төвөөр дамжуулан санхүүжүүлэхээр тусгажээ.
Өнгөрсөн оны тухайд орон нутгийнхаа их дээд сургуульд суралцаж байгаа сурлага, урлаг, спортоор манлайлагч, зорилтот бүлгийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн нийт 16 хүүхэд хамрагдсан юм.

Л.Отгонбаатар