Баруун бүсийн аймгуудын багийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-06 15:35:15
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хөдөө орон нутагт шатрын спортыг түгээн хөгжүүлэх, баруун бүсийн таван аймгийн шатарчдыг туршлага солилцуулах, бүсийн шатрын спортыг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдэд сурталчлах, хүүхэд багачуудад оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн нэрэмжит "Баруун бүсийн багийн аварга шалгаруулах шатрын тэмцээн" есдүгээр сарын 21, 22-нд Алтай хотод зохиогдох гэж байна.
 
Энэхүү тэмцээнийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Монголын Шатрын холбоо, аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулах ажээ. Тэмцээнд өсвөрийн 12 хүртэлх болон 18 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр, насанд хүрэгчдийн эрэгтэй тав, эмэгтэй нэг нийт 10 гишүүнтэй баг оролцох бөгөөд нэг аймгаас хоёр баг оролцох боломжтой гэнэ. 
"Баруун бүсийн багийн аварга шалгаруулах шатрын тэмцээн"-ий хүрээнд маргааш буюу есдүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн БТСГазрын дэргэдэх шатрын сургуульд бооцоот сорилго тэмцээн явагдах гэж байна. Сорилго тэмцээнийг насанд хүрэгчид, өсвөр насны эрэгтэй, эмэгтэй  ангиллаар зохиох ажээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ