"Таван толгой" ХК мэдэгдэл гаргав

Монголын мэдээ | Уул уурхай
ariunzaya@montsame.mn
2018-09-06 18:16:21
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Таван толгой" ХК-иас  мэдэгдэл гаргалаа. Тус компаниас гаргасан мэдэгдэлд, "Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Таван толгой" ХК-ийн түр хугацаанд зогсоод байсан нүүрс борлуулалтын үйл ажиллагаа 2018 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн хэвийн явж эхэллээ.Ингэснээр Тавантолгой-Цагаанхад, Цагаанхад – Ганцмод боомт чиглэлийн дагуу коксжих, сул коксжих, коксжих чанаргүй гэсэн ангиллын нүүрсийг борлуулж байна.
Харин Тавантолгой-Ганц модны боомт чиглэлд нүүрс тээврийн замын ачаалал их байгаагаас 50-70 км урт цуваа үүсээд байгаа бөгөөд тухайн ачаалал буурч хэвийн болсон тохиолдолд Тавантолгой-Ганцмод /уртын урт/ чиглэлд нэмэлтээр нүүрс экспортын үйл ажиллагааг явуулах боломжтой болох юм.
Борлуулалт зогссон хугацаанд компанийн зүгээс дотоод ажлууд, хөрс хуулалт болон бусад өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэн ажилласан нь борлуулалтыг нэмэх боломж бүрдсэн гэжээ.
Холбоотой мэдээ