Саудын Арабт анх удаа кино театр баригдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-14 11:21:26

РИЯД. /Xinhua/. Лалын хуучинсаг үзэлтэй хаант улс Саудын Арабт анх удаа кино театр баригдана гэж кино театрын хороо мэдэгдсэн тухай “Al Arabiya” мэдээллээ.

Саудын Арабын нийслэл Рияд хотод анхны театрын танхимыг барих тухай санаачилгын гэрээнд мэргэжилтнүүдийн зөвлөл гарын үсэг зурсан бөгөөд лалын шашин болон Саудын Арабын уламжлалт үнэт зүйлсэд кино театрын ажиллагаа хариуцлагатай хандана гэж мэдэгдэлд дурджээ.

Кино театртай болохыг залуу хүмүүс уриалж, олон кампанит ажил явуулсан боловч шашнаас үүдэн Саудын Арабт кино театр байдаггүй юм.

Ням гарагт тус улсад болсон хотын захиргааны сонгуулиар 17 эмэгтэй төрийн албанд сонгогдсоны дараа мэдэгдлийг хийсэн гэж Саудын Арабын мэдээллийн цахим хуудаст мэдээлжээ.

Хотын захиргааны сонгуульд Саудын Арабын эмэгтэйчүүд анх удаа өрсөлдөж, саналаа өгсөн байна.

Х.Аминаа

 

Related news