Жүдочид Монгол Улсын аваргын төлөө Орхон аймагт хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-04 11:38:11

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын 2016 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-10-нд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болно.

Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсэний 20 жилийн ойд зориулж тус аймагт зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд болон шилдэг багуудыг тодруулна. Тус тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулна.

Д.Өлзий

Related news