“Сод Монгол групп” ШТС цагийн хямдрал зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Чингис хотын “Сод Монгол групп” ШТС нь А80-1540 төгрөг, А92-1650 төгрөг, ДТ-1750 төгрөгөөр шатахуунаа борлуулж байна.
Түүнчлэн тус колонк нь иргэд, худалдан авагчдадаа зориулан Монголын анхны ухаалаг шатахууны АиСи картаар үйлчилж байгаа аж. Тус картыг 5000 төгрөгөөр худалдан авч картандаа мөнгө байршуулан шатахуунаа худалдан авах бүртээ 1 литр тутам 50 төгрөгийн хямдрал эдлэх эрхтэй болох юм. Энэхүү карт нь “Сод Монгол групп” ШТС-ийн бүх салбарт байнгын хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ. Мөн тус колонк сар шинийн урамшуулал болгож, цагийн хямдрал зарлажээ. Тухайлбал тус колонкоос өдрийн 16:30-аас 19:30 цагийн хооронд шатахуун авсан тохиолдолд жолооч та бүхэн 50 төгрөгийн хямдрал эдлэх боломж бүрдэж байгаа аж.
Хэрэв АиСи карттай бол бүр 100 төгрөгийн хямдралтай үнээр шатахуун худалдан авах эрхтэй гэсэн үг. Эрхэм жолооч та картын хэрэглэгч болохыг хүсвэл холбогдох бичиг баримттайгаа “Сод Монгол групп” ШТС-ийн төв дээр очиж бүртгүүлэхэд хангалттай. Тус колонк нь хоёр дахь салбараа сар шинийн дараагаар Хэрлэн сумын 2-р багт барихаар барилгын шаваа тавьжээ.
О.Буянхишиг