Малчин өрхийн 30 гаруй хувь малаа даатгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 12:46:06

Баянхонгор аймагт Монгол, Бодь, Тэнгэр, Практикал, МИГ, Номин даатгал ХХК-ийн эрх бүхий 191 төлөөлөгч ажиллаж, 20 сумын 3603 даатгуулагчийн 614.800 толгой малыг Малын эрсдэлийн даатгалд хамруулсан байна. Энэ нь аймгийн хэмжээний малчин өрхийн 34 хувь,  мал сүргийн 23 хувийг эзэлж, даатгалд хамрагсдын тоо өмнөх оныхоос 1.17 хувиар өссөн дүн аж.

Малын индексжүүлсэн даатгалын ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 280 тоот тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХХК үргэлжлүүлэн гүйцэтгэж, даатгалын компанийн төлөөлөгчөөр манай аймагт “Монгол даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК тус тус ажиллаж байна.

Мөн УИХ-ын гишүүд 200 хүртэл малтай малчин өрхүүд малаа даатгалд хамруулахад мөнгөн дүнгийн 50 хувийг хариуцах санаачилга гаргаж, аймгийн хэмжээнд 200 хүртэл малтай 3306 өрхийг  60.000, 70.000, 80.000 төгрөгийн хураамж бүхий 3 багцын даатгалд хамруулж, нийт хураамжийн 50 хувийг хөнгөлжээ.

Б.Мөнхзул

 

Related news