Өмнөдэлгэр сум Хэнтий аймагтаа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:05:34

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас бэлтгэсэн багц мэдээ

Өмнөдэлгэрчүүд малынхаа тоогоор улсдаа тэргүүллээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 7 багийн 1145 малтай өрх, 502300 га бэлчээрийн талбайд 436334 толгой мал бэлчээрлэдэг байан.  Тус сум нь 2013, 2014 онд малынхаа тоо толгойгоор улсад 2-р байрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1-р байранд оржээ. Үүнээс 2013 онд нийт 399494 толгой мал буюу 12,4 хувиар өссөн бөгөөд  2015 онд нийт 436332 толгой мал буюу 9,2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн мянган толгойгоос дээш мал тоолуулсан 2013 онд 66 малчин, 2014 онд 73 малчин, 2015 онд 94 малчин байгаа аж.

Түүнчлэн  2013 онд Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 5 өрхөд 25 сая төгрөгийн мал, 2014 онд ДЗОУБ Бор-Өндөрийн ОНХХ-өөс 2 өрхөд 10 сая төгрөгийн мал, 2015 онд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 5 өрхөд 28 сая төгрөгийн мал олгосон байна. Мөн залуу малчдын амжиргааг дэмжих зорилгоор тус суманд 2015 онд малжуулах хөтөлбөр хэрэгжин Наран багийн 5 өрхөд 20 сая төгрөгийн санхүүжилт бүхий 250 толгой бог малаар малжуулжээ.

Тус сумаас аймгийн сайн малчин-3, Улсын сайн малчин-1 төрлөө

 Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, 2015 онд ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 41 малчны “Хэнтий Аймгийн сайн малчин”-аар шалгарууллаа. Үүнээс Өмнөдэлгэр сумын малчин Г.Өлзийхутаг, С.Мөнхбаяр, Г.Дансрангүн нар шалгарав. Түүнчлэн 20 жилийн дараа Монгол улсын сайн малчин дахин төрж Чандган багийн мянгат малчин Ц.Содномдаржаа Монгол улсын сайн малчин боллоо.

Талын булаг баг аймгийн тэргүүний багаар тодорлоо

Аймгийн “Тэргүүний баг, багийн Засаг дарга”-аар төвийн багуудаас Хэрлэн сумын Баянмөнх баг, Өлзийт тосгон, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгон, сумын багуудаас Өмнөдэлгэр сумын Талын булаг баг, Дадал сумын Баян-Овоо баг,  Баян-Овоо сумын Наран баг тус тус шалгарчээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news