Малын зүй бус хорогдол ихэсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн хэмжээгээр энэ оны 3 сарын эхний байдлаар 14275 мал зүй бусаар хорогдоод байна. Үүнээс тэмээ 24, адуу 511, үхэр 694, хонь 3088, ямаа 9236 хорогджээ.
Мөн Булган,Чандмань,Дуут суманд өвчнөөр 254 мал хорогдсон байна.
Аймгийн нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа учир хаваржилт хүндхэн байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 2000 боодол өвс Чандмань, Зэрэг, Манхан, Ховд, Мянгад сумдад хуваарилаад байна.
Харин тус аймгийн нутгуудаар цасан болон шорон шуургаггүй, зам даваа хаагдаагүй байна.
Ховд аймаг А.Бямбасүрэн
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
6 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
14 days