“Миний номын өргөө” хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 15:46:57

Японы хүүхдийг ивээх сан, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж байгаа Алслагдсан хөдөөгийн хүүхдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь төсөл Дорнод аймагт хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.

Уг төсөл тус аймагт 2013 оноос хойш амжилттай хэрэгжиж одоогийн байдлаар нийт 35 хүүхэд хамрагдаад байгаа юм. Энэ онд Чойбалсан хотын хэмжээнд 15 хүүхдийг хүлээн авч төв номын санд түшиглэн “Миний номын өргөө” танхимд хичээллэх юм. Эдгээр  хүүхдүүд эцэг эхийн болон “Миний номын өргөө” хөтөлбөрийнхөө тусламжтайгаар гэрийн нөхцөлд бага боловсролд бэлтгэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд буюу хүүхдийг 6 наснаас нь эхлэж сургуульд бэлтгэдэг болсоноос хойш малчид 5 настай хүүхдээ сургуульд орохоос өмнө цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт хамруулах нь хамгийн тулгамдсан асуудал нь болоод байсан. Харин энэ төслөөр тэдгээр бага насны хүүхдүүдэд хүрч гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх боломжийг олгож байгаагаар давуу талтай юм.  Малчин иргэд хүүхдүүдээ хамруулахын тулд харьяа сумынхаа сургуулийн номын санд очиж бүртгүүлэснээр төсөлд хамрагдах юм. Ингэснээр эцэг эхчүүд болон хүүхдүүдэд зориулагдсан хүүхдийн чадавхийг хөгжүүлэх ном, хэрэглүүрийн багцийг авна.

Хөтөлбөр Халхгол, Матад, Чойбалсан, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад хэрэгжиж байна

Б.Туяа

Related news