Албан татварын хөнгөлөлтийг олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 09:25:08

Говь-Алтай аймгийн Татварын хэлтсээс Татварын ерөнхий хууль, төсвийн тухай хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын холбогдох заалтуудын дагуу 2016 онд олгох хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг олгож эхлээд байна.

Хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлэхийг хүссэн нийт 1253 иргэнд 517265.0 мянган төгрөгийг буцаан олгохоор байгаа бөгөөд үүнээс 554 иргэнд 381043.0 мянган төгрөгийн орон сууцны чөлөөлөлт, 699 иргэнд 136222.0 мянган төгрөгийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ. Төсвийн хуваарийн дагуу 4-р сард 972 иргэнд 329,8 сая төгрөгийг олгож үлдсэн 281 иргэний 187,4 сая төгрөгийг 5-р сард олгохоор тооцсон бөгөөд татварын буцаан олголтыг 04 дүгээр сарын 21-ээс 05 дугаар сарын 20-ны дотор бүрэн олгож дуусах юм байна.

Буцаан олголтыг олгох явцад дансны дугаар болон харилцагч банкны нэр зөрүүтэй гэсэн шалтгаанаар зарим гүйлгээнүүд буцаж хүндрэл учруулж байгаа ажээ.

                                                                         Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news