Ахуйн үйлчилгээний салбарын 85 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-25 20:07:46
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсад Хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр”-ийн 90 жил, Хэнтий аймагт ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 85 жилийн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус ойн баярын шагнал гардуулах ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд болон нийтийн аж ахуй, үйлчилгээний салбарынхан, хоршоологчдын төлөөлөл оролцсон юм.
2021 оны байдлаар аймгийн хэмжээнд оёдол, гутал, үсчин, гоо сайхан, цахилгаан бараа засвар болон бусад чиглэлээр 400 гаруй иргэн, аж ахуй нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2021 оны байдлаар аймгийн хэмжээнд 139 хоршоонд 4000 гаруй гишүүн бүртгэлтэй байгаа юм. Хоршоодыг олон улсын төсөл хөтөлбөрүүд болон Засгийн газрын 2019 оны тогтоолоор Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, “Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан олон талт ажлуудыг зохион байгуулж байгааг удирдлагууд мэдээлж, цаашид бодлогоор анхаарахаа илэрхийллээ. Мөн үеэр салбарын сайчуудыг шагнаж, урамшуулсан юм.
Related news