Орон нутагт эм зүйч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн хүний нөөц дутагдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ 2022 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай шинэчлэн найруулж буй хуультай холбоотойгоор бүсчилсэн хэлэлцүүлгүүдийг хийж эхэлжээ.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн төв Чингис хотод Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Төв гэсэн таван аймгийн дунд зохион байгууллаа. Эм, эмнэлгийн хэрэгслүүдийн хүрэлцээ хангамж, хүний нөөцийн бодлого ямар байгаа талаар нэгжид ажиллаж байгаа салбарын төлөөллөөс сонсож, тухайн хуульд хэрхэн уялдуулж оруулах талаар санал бодлыг сонслоо.
Орон нутагт эм зүйч,
эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчид дутагдалтай байгаа нь орчин үеийн
дэвшилтэт тоног төхөөрөмжийг сумын эмнэлэгтээ ашиглаж чаддаггүй, засвар
үйлчилгээ хийх боломжгүй байдгаас үүдэн олон бэрхшээл тулгардаг байна.
Дорнод аймгийн хувьд
бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй. Тиймээс эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ
хангамж, тасалдал үүсгэхгүй байх, хүний нөөц тал дээр аймгийн удирдлагуудаас
анхаарч ажилладаг гэлээ.
Монгол Улсын хэмжээнд
хил гааль хаалттай эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн тасалдал
үүсээд байгаа хэдий ч 14 хоногийн
нөөцтэй байна. ЭМЯ, ЗТЯ, ГХЯ хамтран гурван удаагийн татан авалтыг хийжээ.