Гурав дахь тунгийн хамрагдалт аймгийн хэмжээнд хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-12-28 20:18:00
Хэнтий /МОНЦАМЭ/ Өнгөрөгч 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 55-аас доош насныханд 3 дахь тунг хийж эхэлсэн бөгөөд иргэдийн хамрагдалт аймгийн хэмжээнд хангалтгүй байна.

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга Ц.Чогсомжав сумдын удирдлагууд, эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай дархлаажуулалтын вакцины гурав дахь тунгийн хамрагдалтын явцын талаар цахим хурал зохион байгууллаа.
Ковидын мутацид орсон шинэ хувилбар болох омикрон вирус гарсан нь дэлхийн улс орнуудыг нэлээд сандаргаж байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн улс орон хөл хорио тогтоон хилээ хаагаад байгаа юм.
Харин гурав дахь тун нь иргэдийн амиа алдах эрсдэлийг өндөр хувиар бууруулж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байгаа юм. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав гурав дахь тунд иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Related news