ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-01-05 17:31:45
Хэнтий /МОНЦАМЭ/ Батноров сумын ЗДТГ үйл ажиллагаандаа Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж эхлээд байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлтэй уг төслийг өнгөрсөн оны 12 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм байна.
Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг “Тэнүүн сэтгэмж” ХХК зөвлөн нэвтрүүлж байгаа бөгөөд Батноров сум улсын хэмжээнд гурав дахь, зүүн бүсийн хэмжээнд анхдагч сум болж буйгаараа онцлогтой аж. Төслийн багийн зүгээс байгууллагын зөрүүгийн шинжилгээ, зөвлөн туслах үйлчилгээ, менежментийн тогтолцоотой холбоотой сургалтуудыг зохион байгуулж байна.
Related news