Нэгдсэн эмнэлэгт 39 иргэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-01-05 19:36:56
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 39 иргэн байна.
Үүнээс маш хүнд хүн байхгүй, хүнд 3, хүндэвтэр 9, хөнгөн 27, гэрээр эмчлүүлж байгаа 9 өвчтөн байгаа талаар тандалт судалгааны багаас мэдээллээ. Тодруулбал жирэмсэн нэг, хүүхэд зургаа, өндөр настан найман хүн эмчлүүлж байгаа аж.
2022 оны 1 дүгээр сарын 4-ний 08:00 цагийн байдлаар молекул биологийн лабораторид 4 сорьцод PCR шинжилгээ хийхэд 2 эерэг, түргэвчилсэн тестээр 49 шинжилгээ хийхэд 23 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Related news