Электрон тамхи худалдаалахгүй байхыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас ААН-үүдэд электрон тамхи худалдаалахгүй байх талаар уриалга гаргажээ.
Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр электрон тамхины шингэний найрлагад өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй никотин, хавдар үүсгэгч химийн нэгдэл, уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл, хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт хорт бодисууд агуулагддаг байна.
Тиймээс 21 нас хүрээгүй хүнд сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг таслан зогсоох, нэн ялангуяа сургууль, цэцэрлэг орчмын бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд электрон тамхи худалдаалахгүй байхыг уриалж байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days