Эх орныхоо хөгжилд оруулах хувь нэмрээ сурагчид тодорхойллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-20 20:34:04
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол цэргийн нэгдсэн холбооноос санаачлан орон нутаг, дүүргийн Цэргийн штаб, Отгонтэнгэр их сургуультай хамтран “Эх орны хөгжилд оруулах миний хувь нэмэр” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг Хэнтий аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Тус уралдаанд 200 гаруй эсээ ирүүлснээс Хэнтий аймгийн 6 сурагч шагналт байрт шалгарсан юм.
Үүнд Хэрлэн Лаборатори 1 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч Д.Оюунбилэг 7 дугаар байр, Бэрх хотын ЕБС-ийн 12а ангийн сурагч Г.Цогцолмаа 13 дугаар байр, Норовлин сумын ЕБС-ийн 12а ангин сурагч Б.Бүтэнбаяр 16 дугаар байр, Хэрлэн Лаборатори 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч С.Тэргэл 25-р байр, Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Э.Энхбилгүүн 29 дүгээр байр, Өлзийт тосгоны 12а ангийн сурагч Э.Эрдэнэцэцэг 33 дугаар байр тус тус эзэлжээ.
Үүнээс Хэрлэн сумын Лабоартори 1 дүгээр сургуулийн сурагч Д.Оюунбилэгт Отгонтэнгэр их сургуулийн зүгээс эхний нэг жилийн сургалтын 100 хувийн тэтгэлэг, бусад сурагчид 5 хувийн тэтгэлэгт хамруулах эрхийн бичиг гардууллаа.

Related news