Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-20 20:36:11
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн сонгуулийн хороо аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд оролцох тухай намуудын хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч нягтлав.
Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-заасны дагуу Монгол ардын нам, Ардчилсан намыг аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэлээ.
Бүртгүүлсэн намууд нэр дэвшүүлэх ажиллагааг тавдугаар сарын 5-11-ний хооронд явуулж, таван сарын 21-ний дотор аймгийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх аж.
Related news