“Эрдэнэт” үйлдвэр импорт орлох бүтээгдэхүүнээ Оюуны өмчид бүртгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 15:23:46

“Эрдэнэт” үйлдвэр Засвар механикийн заводын булинга шахах шахуурга грат-1400, Баяжуулах фабрикийн засварын ажлыг хөнгөвчлөх механик түлхүүр, Авто тээврийн байгууллагын БелАЗ-75132, хүнд даацын өөрөө буулгагчийн ажлын болон зогсоолын тормосны накладыг оюуны өмчид бүртгүүлэхээр хүргүүлжээ.

Эдгээр нь “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд оюуны өмчийн патенттай анхны бүтээгдэхүүн болох юм.  Инженерүүдийн хийсэн бүтээлийг оюуны өмчөөр хамгаалснаар, “Эрдэнэт”-ийн шошготой импорт орлох бүтээгдэхүүнийг ижил төстэй үйлдвэрүүдэд худалдаалах боломж нээгдэх ажээ. Тун  удахгүй тус үйлдвэр оюуны өмчийн бодлого, журамтай болох гэнэ. 

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

Related news
Comments