ОРХОН: Энэ намар 50 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-11 15:03:04
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн 2022 оны намрын мод тарилт ирэх пүрэв гарагт эхэлнэ. 


Намрын мод тарилтаар аймгийн хэмжээнд 12 байршилд олон нийтийн оролцоотойгоор 50000 гаруй мод тарих бөгөөд  БОАЖЯ-ны Орчны бохирдолтыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр Хогийн цэгт ойн зурвас байгуулж 3000 мод тарих юм. Энэ нь намрын мод тарилтын онцлог ажлын нэг юм. 


Хаврын мод тарилтын хүрээнд Тарьсан модоо эргэе аяныг аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулсан бөгөөд 81.5 хувьтай дүгнэгджээ. Тарьсан модоо хамгаалж, хашаалсан зурваст мал оруулахгүй байхыг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад анхаарууллаа.


Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нийтээр мод тарих ажил энэ сарын 13 буюу пүрэв гарагт болно. Аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг Орхон аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан уриаллаа.

Related news