Орхон аймгийн Технолгийн их сургууль 1500 орчим инженер бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 12:44:54

Орхон аймгийн анхны их сургууль 40 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн их сургууль “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдыг бэлтгэх зорилгоор 1975 оны 10 сарын нэгэнд “Сургалтын  төв” нэртэйгээр үйл ажиллагаа эхлүүлжээ. Хорь гаруй жилийн дараа буюу 1995 онд Технологийн их сургууль болон өргөжжээ.  

Дөчин жилийн хугацаанд Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт 60 гаруй мэргэжилтэй ажилтан, 1500 орчим инженер бэлтгэжээ. Тус сургууль анх байгуулагдахдаа таван багш 25 оюутантай байсан бол өдгөө 100 багш 1200 гаруй оюутантай болж  Монгол Улсын их дээд сургуулийн дээгүүрт жагсах болсон байна.

Уг сургуулийн  40 жилийн ойн хүрээнд онол практикийн бага хурал, баярын арга хэмжээ болон төгсөгчдийн уулзалт боллоо. Уулзалтад анхны төгсөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Жигмэдцэрэн үе, үеийн төгсөгч болон оюутнууда хандаж үг хэлсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ

Related news
Comments