АРХАНГАЙ: МХГ-ын улсын хяналтын байцаагчид чиг үүргийн дагуу харьяа байгууллагад шилжин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-05 09:33:14

Архангай /МОНЦАМЭ/Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн.


Хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлж байгаа бөгөөд аймгийн МХГ-ын 21 улсын хяналтын байцаагч, лабораторийн 7 ажилтан чиг үүргийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс холбогдох байгууллагуудад ажиллаж эхэллээ.

- Аймгийн ЗДТГ-5 хяналтын улсын байцаагч
- БОАЖГ- 2 хяналтын улсын байцаагч
- ХХААГ- 4 хяналтын улсын байцаагч
- Нийгмийн даатгалын хэлтэс- 1 хяналтын улсын байцаагч
- ГХБХБГ-2 хяналтын улсын байцаагч
- ХХҮГ- 2 хяналтын улсын байцаагч
- ЭМГ- 3 хяналтын улсын байцаагч
- БШУГ-1 хяналтын улсын байцаагч
- Стандарт, хэмжил зүйн хэлтэст – лабораторийн 7 ажилтан, хэмжилзүйн 1 хяналтын улсын байцаагч тус тус шилжин ажиллаад байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байранд Стандарт, хэмжил зүйн хэлтэс нүүж орлоо.


Related news