СЭЛЭНГЭ: Цас орж, хүйтний эрч эрс чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 12-ноос
ихэнх сумын нутгаар цас орж шууран, хүйтний эрч эрс чангарахыг
анхаарууллаа.
2023 оны 1 дүгээр сарын
10-ны 20.00
цагаас 1 дүгээр сарын 11-ний 20.00 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр
Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас
секундэд 5-10 метр. Шөнөдөө -13-18 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна.
Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй.
Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -13-15 градус,
өдөртөө -9-11 градус хүйтэн байна.
2023 оны 1 дүгээр сарын
12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-нд ихэнх сумын нутгаар цас орж шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас
секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -20-25 градус, өдөртөө -8-13
градус хүйтэн байна. 12-ноос хүйтэрч шөнөдөө -31-36 градус, өдөртөө -21-26
градус хүйтэн байна.