СЭЛЭНГЭ: Улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн зөрчлийг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар анги, аймгийн
Цагдаагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны
хамтарсан бүлэг хил орчмын бүс нутгаас зөрчил илрүүлсэн байна.
Энэ сарын 4-ний өдөр Сэлэнгэ
аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр буюу улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй
нэвтэрсэн зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэжээ.
Эдгээр 11 иргэн хил
орчмын бүс нутагт “Зил-131” маркийн автомашинтай нэвтэрч, хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсан аж.