БАЯНХОНГОР: Хууль сурталчлах төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-16 09:18:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулахаар болжээ.

Тус төв нь Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, мөн Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулан сурталчлах ач холбогдолтой. Түүнчлэн УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй парламентын боловсрол хөтөлбөрийг орон нутгийн хүүхэд залууст таниулах, тэдгээрийн оролцоог хангахад чиглэгдсэн байна.

Хууль тогтоомж сурталчлах төвийг Баянхонгор аймагт энэ сард нээхээр ажиллаж байгаа аж.

Related news