СЭЛЭНГЭ: PEARSON англи хэлний цогц хөтөлбөрт Улсын тэргүүний 2 дугаар сургууль сонгогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. PEARSON англи хэлний цогц
хөтөлбөрийг эхний ээлжинд хэрэгжүүлэх сургуулийн жагсаалтад Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургууль багтжээ.
BBC телевизтэй хамтран боловсруулсан контент, ном болон үнэлгээ,
арга зүй, багшийн хөгжлийн цогц платформ бүхий интернэт суурьтай PEARSON хөтөлбөрийг Сүхбаатар сумын 2-р сургуулийн 5-12-р ангийн сурагчид
2023 оны хавар судлах аж. Харин ирэх хичээлийн жилээс үндэсний хэмжээнд нэвтрүүлэх юм байна. Энэхүү төслийн туршилтын шинэ хөтөлбөрт тус сургуулийн англи хэлний багш
Ц.Энхсайханд сонгогджээ.
Энэхүү хөтөлбөрт багтсан
сургуулиудын 5-12
дугаар ангид суралцдаг 30 мянган сурагч “Pearson English Connect”
дэвшилтэт дижитал интерактив сургалтын платформ ашиглаж, хамгийн сүүлийн үеийн сурах
бичиг, видео болон аудио контентоор дамжуулан англи хэлний мэдлэгээ сайжруулах аж.
Мөн Олон улсын жишгээр багш
нарыг орчин үеийн аргазүй, технологи ашиглан бүх чадварыг зэрэг хөгжүүлэхэд
сурагчдыг чиглүүлэх. Цаашлаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай
болох зэрэг өргөн боломжуудыг олгож, нээж өгч буйгаараа дээрх хөтөлбөр
онцлогтой аж.
Английн 150 гаруй жилийн түүхтэй “PEARSON” байгууллагын
дэлхийн 80 орны 6500 сургуульд хэрэгждэг энэхүү англи хэлний хөтөлбөрийг
туршин, хэрэгжүүлэхээр улсын хэмжээнд нийт 38 сургууль сонгогджээ.