БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 1000-аас дээш тооны малтай 85 өрх бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-19 11:36:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон даяар явуулсан мал тооллогын дүнгээр Баян-Өлгий аймгийн иргэд 2255805 толгой мал тоолуулсан. Тоолуулсан нийт малын 6127 нь тэмээ, 116745 нь адуу, 186313 нь үхэр, 979228 нь хонь, 967392 нь ямаа байна.


Тус аймгийн хувьд 10159 малчин өрхтэй. Үүнээс 10 хүртэлх тооны малтай 323, 11-30 хүртэл малтай 858, 31-50 толгой малтай 809, 51-100 толгой малтай 1683 өрх байна.


Харин 100-200 толгой малтай 3274, 201-500 толгой малтай 261, 501-999 малтай 506 малчин өрх байгаа.  


Аймгийн хэмжээнд 1000-аас дээш малтай 85 өрх бий. Үүний 59 нь 1000-1499, 16 нь 1500-2000, 10 нь 2001-ээс дээш толгой малтай. 

Related news