Малчин суманд цасны зузаан 42 см болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Малчин суманд гуравдугаар сарын 20-21-нд 16 мм цас орж, цасны зузаан 42 см болсныг ЦУОШГ мэдээлэв.
Түүнчлэн, Завханы
нутаг, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булганы өмнөд, Сэлэнгэ,
Төв аймгийн баруун хэсгээр энэ
сарын 20-21-нд шилжих шөнө 1-7 мм цас орж, цасан шуурга 1-7
цаг шуурсан байна.
Мөн Говь-Алтай,
Баянхонгорын өмнөд хэсгээр салхи 16-24 м/с, зарим үед 28 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга, 21-ний өдөр Архангайн зүүн, Булганы өмнөд, Өвөрхангай,
Дундговийн хойд хэсэг, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар 1-5 мм цас орж,
цасан шуурга 1-11 цаг үргэлжилж,
Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсэг, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг,
Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи 18-27 м/с, зарим үед
28-31 м/с хүрч ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурчээ.
Төв
аймгийн зүүн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтийн нутгаар энэ сарын 21-22-нд шилжих шөнө салхи
16-22 м/с, зарим үед 24-26 м/с хүрч ширүүсэж шороон шуурга, Хэнтий, Дорнодын
нутаг, Дорноговь, Сүхбаатарын хойд хэсгээр 1-9 мм цас орж, цасан шуурга 1-10
цаг үргэлжилж, цаг
агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа. Хэнтий, Дорнодын нутгаар мөн шөнө 1-9 мм цас орж, салхины хурд 16-22 м/с хүрч, цасан шуурга
1-10 цаг үргэлжилж цаг агаарын гамшигт үзэгдэл болсон байна.