ХОВД: ИТХ-ын ХI хуралдаан маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-29 14:45:42

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн ИТХ-ын XI хуралдаан 3 дугаар сарын 30-ны өдөр болно.

Хуралдаан болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас өнөөдөр Хороодын хурал зохион байгуулж байна.

Энэ үеэр Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, Нээлттэй Ховд хөтөлбөр болон Малын эрүүл мэнд дэд хөтөлбөрийг батлах тухай, Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф тогтоох, Хөшөөт хөгжил санг татан буулгах талаар хэлэлцэж буй.

Мөн аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай, Өмчийн харилцааны тухай, Хилийн цэргийн 0130 дугаар ангийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнуулахаар уламжлах талаар, аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн асуудлаар хуралдаж байна.

Related news