АРХАНГАЙ: Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газрын 60 нүхэн жорлонг буулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-31 15:22:53

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын "Эрүүл-цэвэр орчин" бүрдүүлэх албан даалгавар, Архангай аймгийн Засаг даргын 2023 оын 3 дугаар сарын 21-ний өдрийн А/129 тоот захирамжийн дагуу Тариат сумын ЗДТГазар, Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 60 нүхэн жорлонг буулгалаа.


Үүнийг задалбал хязгаарлалтын бүсэд байрлах малчин өрхийн 12, ариун цэврийн байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах 33, стандартын шаардлага хангаагүй 15 нүхэн жорлонг буулгасан байна.


Энэ ажлын хүрээнд аймгийн холбогдох байгууллагууд 2022 онд нийт 204 нүхэн жорлонг буулгаж, халдваргүйжүүлсэн бол 2023 онд 82 жорлонг буулгах юм. Харин стандартын шаардлага хангасан 8 ариун цэврийн байгууламж байгаа ажээ.

Related news