Ихэнх нутгаар шороон шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр энэ сарын 17-нд, ихэнх нутгаар 18-нд хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
2023
оны 5 дугаар сарын 18-22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зарим
газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим
газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд
төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд
Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, нойтон
цас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19-20-нд говь, тал, хээрийн нутгаар түр
зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн
баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4-9 градус
хүйтэн, өдөртөө +2+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6+11
градус, өдөртөө +15+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн
хойд хэсгээр шөнөдөө 0+5 градус, өдөртөө +10+15 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +5+10 градус дулаан байна.