СЭЛЭНГЭ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 53 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-25 12:39:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтын 2-р улирлын шалгалтыг Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн шалгалтыг аймгийн хэмжээнд нийт 149 иргэн өгөхөөр бүртгүүлсэн байна. Эдгээр иргэдээс нийт 128 иргэн шалгалтад орж, 53 иргэн тэнцжээ.

Сэлэнгэ аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлөөс шалгалтыг 5 ээлжээр, тодорхой дэг журмын хүрээнд зохион байгуулсан юм.

 

Шалгалт өгч буй иргэдийн сэтгэгдлийг сонсоход зарим нь 2-3 удаа уг шалгалтыг өгч байж тэнцсэн тухайгаа ярьж байв. Тэнцсэн иргэдийн ихэнх нь шалгалтын зохион байгуулж буй үйл ажиллагаа маш шударга явж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Мөн тестээ бөглөж, шалгалтад зориулсан номоо л маш сайн унших хэрэгтэй юм байна хэмээв.


Сэлэнгэ аймгийн хэмжээнд одоогийн байдлаар төрийн албанд 129 сул орон тоо байгаа аж. Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэд дээрх зарлагдсан сул орон тоонд тусгай шалгалт өгч, ажилд орох бүрэн боломжтой гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга, ТАЗ-ийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа хэллээ. 


Related news