ХОВД: Рашаантын хүрхрээ Чандмань сумын нутагт бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг бол Рашаантын хүрхрээ юм.
Рашаантын
хүрхрээ нь Ховд аймгийн Чандмань
сумын нутагт,
Жаргалант хайрхан ууланд орших бөгөөд их, бага хоёр хүрхрээ бий. Их
хүрхрээ нь 46 м өндрөөс, бага хүрхрээ нь 24 м өндрөөс бууна. Энд мөн дотор
эрхтэн, ходоод гэдэс, элэг, цөсөнд сайн гэж рашаан байдаг аж.
Рашаан
нь элэг цөс, дотор ходоод, нүд, зүрх, үе мөч зэрэг төрөл бүрийн өвчин эмнэхэд
уудаг дээрээ тангад үсгээр бичсэн тайлбартай ба нутгийн иргэд, баруун
аймгийнхан маш их хэрэглэдэг.