Траншейний ширмэн тагийг солиход 35 сая төгрөг зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 14:51:27

Дулаан, үерийн усны худгийн ширмэн тагийг хуванцар тагаар сольж эхэллээ. Үүнийг АИТХ-ын шийдвэрээр 35 сая төгрөгөөр хийж байгаа бөгөөд нийт 400 ширхэг шаардлагатай байгаа юм. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 60 хувьтай  байна  гэж Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа хэллээ.

Хуванцар таг нийлүүлэгч компани нэг жилийн баталгаа өгчээ.Техникийн тодорхойлолтоо Хот тохижуулах газраас авсан байна. Харин энэ нь буруу гэж “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн мэргэжилтэн хэлж байна. Учир нь траншейнууд нь инженерийн байгууламж тул техникийн тодорхойлолтоо “Эрдэнэт УС ДТС” ОНӨХК-ийн авах ёстой гэсэн юм. Мөн хуванцар бус ОХУ-д үйлдвэрлэсэнтэй ижлийг сонгох хэрэгтэй гэлээ. Тодруулбал, хуучин таг нь олон жилийн эдэлгээ даадаг гэж байлаа. Харин  Хот тохижуулах газар үерийн ус зайлуулах траншей хариуцдагийн хувьд ажлаа  аль хэдийн эхэлсэн гэдгээ хэлж бусад байгууллага өвлийн улирлаас өмнө өөрсдийн хариуцдаг траншейг тагжуулах хэрэгтэй гэв.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Related news
Comments