ХЭНТИЙ: Дуутын давааны зам засварын ажил дуусжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-20 11:25:27

Жаргалтхаан /МОНЦАМЭ/. Улаанбаатар Хэнтийг холбосон 330 км замын хамгийн эвдрэлтэй хэсэг болох Дуутын давааны зам засварын ажил дуусжээ.


Анх 2007 онд энэ зам тавигдсанаас хойш иж бүрэн засварын ажил огт хийгдээгүй 15 жил болсон байна. Энэ хугацаанд "Зам биш тамаар давхиж, олон хүний амь эрсдэж, олон хүний эд хөрөнгө энэ зам дээр хохирсон" гэдгийг иргэд, жолоочид хэлдэг.


Улмаар замын арчлалт, нөхөх, шинэчлэх ажил хөрөнгө санхүүгүйн улмаас гацаанд орж явсаар Хэнтий аймгийн 100 жилийн босгон дээр Ерөнхий сайдын багцаас есөн тэрбум гаруй төгрөг төсөвлөгдөж, ийнхүү засварлажээ.


Тодруулбал, Дуутын давааны дөрвөн км, Жаргалтхаан сумын 15 км замын ажлыг өнгөрсөн долоодугаар сарын 19-нөөс эхлэн хоёр сарын хугацаанд "Хөвчийн зам" ХХК гүйцэтгэж хөдөлгөөнийг нээгээд байна.

Related news