Сургуулиудад “Цөм” хөтөлбөр хэрэгжиж байгаа нь түүхэн үйл явдал хэмээн дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 10:49:53

Монголын багш нарын баярын өдрөөр Орхон аймгийн 200 гаруй багшийг шагналаа. Энэ хичээлийн жилд боловсролын байгууллагад 1100 гаруй багш ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл баярын хуралд оролцсон юм. Хурлын үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан баш нарыг салбарын шагналаар мялаалаа.

Тухайлбал, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 45, Хөдөлмөрийн яамны тэргүүний ажилтнаар гурав, БСШУЯ-ны жуух бичгээр 58, АИТХ-ын шагналаар 18, АЗДТГ-ын Хүндэт тэмдгээр 5, Жуух бичгээр 27 багшийг шагнав. Мөн аймгийн Боловсрол, Соёлын газар шилдэг анги, анги удирдсан багш, аймгийн аварга сургууль, цэцэрлэгийг тодруулснаа баярын хурлын үеэр танилцууллаа.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд “ЦӨМ” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь түүхэн үйл явдал хэмээн хурлын төгсгөлд Боловсрол, Соёлын газрын дарга О.Ариунгэрэлт дүгнэлээ. Түүнчлэн энэ онд Орхон аймагт боловсролын салбарт улсын төсвийн 2,9, орон нутгаас 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Related news
Comments