ДОРНОД: Отрын бүс нутагт шатахууны хангамжийг нэмж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-05 14:54:04

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Отрын бүс нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.


Өвөлжилт хүндэрсэн сумдын мал сүрэг хилийн зурвас бүс нутаг хүртэл уруудаад байна. Үүнтэй холбоотойгоор тухайн мал сүргийг хилийн бүсэд тодорхой хугацаанд оторлуулах зохицуулалтыг хийхийн тулд “Отрын штаб” байгууллаа.


Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “НИК” ХХК-ийн Халх гол, Матад салбарын ШТС-ууд, Газрын тосны 19, 21 дүгээр талбайд байрлах Сод Монгол” ХХК-ийн ШТС-уудад АИ-92, дизель түлш худалдан борлуулах хэмжээг нэмэх, тасалдахгүй байх, цаашид хязгааргүй олгох зохион байгуулалтын ажлыг хийж байгаа юм. 

Related news