ДОРНОД: БОЭТ-ийн ашиглалтын зардлыг энэ онд аймгийн төсвөөс шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-09 16:12:48

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн ашиглалтын зардлыг энэ оноос эхлэн аймгийн төсвөөс шийдвэрлэнэ. Учир нь БОЭТ нийт санхүүжилтийнхээ 70 хувийг цалин, 30 хувийг эм хэрэгсэлд зарцуулдаг. Харин сургалт, томилолт, байр ашиглалт, хөдөлмөр хамгаалал, холбоо мэдээлэл, тээвэр шатахууны зардал огт эх үүсвэргүй үлдээд байсан юм. Тиймээс энэ онд байр ашиглалтын 762 сая төгрөгийг аймгийн төсөвт тусгасан байна.  


Тодруулбал, усны зардал 10 хувь, гэрэл дулаан 28 хувь, шатахууны үнэ 10 хувь, 7-р сарын нэгнээс цалингийн зардал өссөн зэрэг нь дээрх хүндрэлийг үүсгэжээ. ЭМЯ, салбарын сайдад хандсанаар энэ оноос эхлэн орон нутагт бүсчлэлийн коэффициентоор санхүүжилтийг мөн нэмэхээр болсон байна. Зүүн бүсэд 1,05-аар нэмэгдүүлж байгаа юм.  


Өнгөрсөн онд үүссэн эм, ус, НДШ-ийн төлбөрийг барагдуулахаар ажиллаж байна гэв.  

Related news