ХЭНТИЙ: Аймгийн хэмжээнд 4504 толгой бод мал хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-15 10:46:44

Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/Аймгийн хэмжээнд есөн суманд 4504 толгой том мал хорогдсон нь нийт малын 0.08 хувийг эзэлж байна. 


Сумдын аюулгүйн нөөцөд 978.5 тн өвс, 565 тн тэжээл бэлтгэснээс өвсний 38.7 хувийг, тэжээлийн 47.4 хувийг  зарцуулаад байна. 


Хэнтий аймгийн хэмжээнд хийсэн зудын үнэлгээгээр Дархан, Галшар сумд цагаан зудтай байгаа юм. 
Харин Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Батноров, Баян-Овоо, Мөрөн, Хэрлэн, Баянмөнх, Баянхутаг сумд, Гурванбаян, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар цагаанаар зудархуу, Дадал суманд өвөлжилт хэвийн гэсэн дүгнэлт гарчээ. Эдгээр нутагт цасны зузаан 5-16 см, хунгартаа 20-40 см байна.  

Related news