Тэрбум мод: Америкийн Худалдааны танхимын гишүүн компаниуд 40-100 сая мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-03-19 16:52:14

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-аас өнөөдөр “Уршиггүй уул уурхайн салбар” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Энэ үеэр, тус танхимын гишүүн компани, ААН-үүд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулж буй мод, тарьцын талаар Америкийн Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяагаас тодрууллаа. 


Тэрбээр, “Манай танхимын гишүүдээс “Оюутолгой, “Энержи ресурс”, “Монполимет” зэрэг олон компани мод тарих үүрэг амлалт авч, “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтэд идэвхтэй оролцож байгаа. Бодит байдлаар компаниуд олон сая мод тарих нь хүний нөөц, мэргэжилтнүүдээс эхлээд мод үржүүлгийн газар, дэд бүтэц байгуулах олон асуудалтай тулгарч байгаа. Тиймээс нөгөө талдаа компаниуд мод тарихаас гадна ойн инженер, байгаль орчны мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхэд дэмжин тусалж, дүйцүүлэх зарчмаар хөрөнгө оруулж байгаа" гэв.

Америкийн Худалдааны танхимын гишүүн “Оюутолгой”, “Бадрах энержи”, “Богд банк”, “Жи-мобил”, “Ард санхүүгийн нэгдэл”, “ХАС”, “Remax”, MSM”, “Юнител”, “Түшиг”, “Рио Тинто”, “Сэрүүн“ групп, “Говь финанс” зэрэг компани 2030 он хүртэл 40-100 сая, хамгийн багадаа 1-3 сая ширхэг мод тарихаар амласан юм. Тодруулбал:

  • “Оюутолгой” 100 сая,
  • “Энержи ресурс” 40 сая,
  • “Саусгоби Сэндс” 15 сая,
  • “Степ голд” 10 сая,
  • “Бадрах Энержи” 2.5 сая,
  • “Монполимет групп”, “Ард санхүүгийн нэгдэл”, “МИК холдинг”, “Инвескор ББСБ” тус бүр 1 сая мод тарих юм.

Хэрэгжилтийн талаар мэдээлэхэд, “Рио Тинто” нэг тэрбумаар тоологдох модыг аврах “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байна. “Оюутолгой” компани өнгөрсөн онд 192 мянган мод тарьснаас 80 хувь ургаж байна.

 

Related news