ӨМНӨГОВЬ: Өнгөрсөн зууны түүхэн үйл явдлууд гэрэл зургийн хальсанд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-25 15:15:23

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хөгжил дэвшилтэй холбоотой түүхэн үйл явдлын зургийг аймгийн "Говийн байгаль, түүхийн музей"-н эх сурвалжаас тоймлон хүргэж байна.


Өмнөговь аймгийг шинээр байгуулах ажлыг удирдан зохион байгуулахаар Богдхан уулын аймгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан Ж.Самбуу, цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Дарьзав нарыг Засгийн газраас томилж, Өмнөговь аймгийг Богдхан уул, Цэцэрлэг мандалын аймгаас таслан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү 1931 оны есдүгээр сард хоёр эсгий гэр, 20 гаруй мянган төгрөгийн бараа, хоёр орон тоотойгоор үүсгэн байгуулж байжээ.

 


1934 онд аймгийн харилцаа холбооны барилга барьжээ.




1976, 1978, 1979 онд бүх ард түмний уралдаанд түрүүлж төв дөрвөн байгууллагын туг мөнгөн шагналыг Т.Рагчаа Т.Хорхой, Т.Наранхүү нарт гардуулж байгаа нь




Аймгийн нисэх онгоцны буудал 1970-аад он




Таван жилийн гавшгайчид






Гавьяатууд тэмээний үзэсгэлэнгийн өмнө




Дорж багштай 10 жилийн сургууль, 1964 он




Газар хөдлөх станц, 1976 он, А.Содном, Б.Лхагважав




Химийн багш Хажидсүрэн, 1960-аад он



Хүнсний төв дэлгүүр



Related news