ӨМНӨГОВЬ: Морин хуур урлаачдын уралдааны нэгдүгээр шатны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-18 12:44:03

Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Морин хуурын олон улсын VII наадмын морин хуур урлаачдын уралдаанд 46 урлаач оролцжээ.


Харин хоёрдугаар шатанд 23 урлаач шалгарч үлдсэн байна. Шүүгчид урлаачдын урласан морин хуурын ур хийц, дуугаралтыг харгалзан оноог өгчээ.  



Уралдааны ерөнхий шүүгчээр Төрийн хан хуур урлаач Должинсүрэнгийн Уламбаяр, морин хуур урлаач Цэдэвсүрэнгийн Энхжаргал, Пүрэвхүүгийн Тэмүүжин нар ажиллаж байна. 









Related news