Хууль бус цагаачдыг тээвэрлэдэг 69 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-09 11:19:00

ГААГ. /TASS/. Хууль бус цагаачдыг тээвэрлэдэг олон улсын гэмт бүлэглэлийн үйл ажиллагааг Европт таслан зогсоожээ. “Франц болон Португалд "Букет" нэртэй тусгай ажиллагаа явуулах үеэр нийт 69 хүнийг баривчиллаа” гэж Европын Холбооны цагдаагийн алба мэдээлсэн байна.

Гэмт этгээдүүд Энэтхэг гаралтай хууль бус цагаачдад Португал, Франц болон Бельгийн хооронд шилжихэд нь тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг байжээ. Тэд мөн шалгалтаас зайлсхийхийн тулд хувийн машинаа ашиглаж, тойруу замаар явдаг байсан байна.

Баривчлагдсан хүмүүсийн дотор хууль бус ажиллагаа явуулахад гол үүргийг гүйцэтгэдэг 9 хүн байгаа аж. Тусгай ажиллагааны явцад мөн хууль бус 60 гаруй цагаачийг баривчилжээ.

Д.Жаргал

Related news