ХОВД: Аймгийн аварга малчин, тариаланчдын нэрс тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 8000 орчим малчин өрх, 3000 гаруй газар тариалан
эрхлэгч бий.
Тус аймгийн малчид мал сүргээ өмнөх оныхоос 294.6 мянган толгойгоор нэмэгдүүлснээр малын тоо 3.5 сая болжээ. Мөн энэ жил тариаланчид 29 мянга гаруй тонн ургац хураан авсан юм.
Сар шинийн босгон дээр улс, аймаг, сумын аварга малчин өрх, тариаланчдыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ хүрээнд Ховд аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, хууль, журмын дагуу аймгийн аварга малчин өрх, тариаланчдыг шалгаруулав.
Энэ
жил аймгийн
Хошой
аварга малчин өрх
12, аймгийн аварга
малчин өрх 70 тодорчээ. Мөн аймгийн
аварга тариаланч өрх
найм, аймгийн
аварга саальчнаар таван хүн шалгарсан юм.
Ховд аймгийн
ЗДТГ-аас
ийнхүү аварга малчин, саальчин, тариаланчдын
нэрсийг сум, багаар нь танилцуулав.