ДОРНОГОВЬ: "Нүүдэлчин ахуй" үзэсгэлэнгээс
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 26/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвөөс удахгүй болох сар шинийн баяр болон Музейн нээлттэй өдрүүд үйл ажиллагаанд зориулан "Нүүдэлчин ахуй" үзэсгэлэнг өнөөдөр олны хүртээл болголоо.
Энэ
үзэсгэлэнгээр Монголчуудын нүүдлийн аж амьдрал, ахуй соёл зан
заншлын нарийн нандин зүйлийг харуулахыг зорьсон бөгөөд суурин амьдралд шилжсэнээр уламжлалт зан заншлаасаа
хөндийрч байгааг ч давхар сануулахыг зорьжээ.








