Тусгай дугаарт арав гаруй дуудлага иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Байгаль орчны эсрэг үйлдсэн зөрчлийн талаарх мэдээллийг хүлээх авах 117 тусгай дугаарт өнгөрсөн сард 10 гаруй дуудлага бүртгэгджээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Нарангийн голын ай
савд сав газрын урсац голын голдирлыг өөрчлөн алт ухаж байгаа болон ойгоос мод бэлтгэх журмыг
цуцалсантай холбогдуулан мод бэлтгэлийг зогсоосон хууль эрх зүйн
зохицуулалтыг яаралтай шийдэх, Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг, Жимбэгэрийн аманд ой мод бүхий газрыг олгож, хашаалсан зэрэг гомдол
иржээ. Энэ дагуу холбогдох газруудаас гомдол мэдээллийг шалгаж байна.
Ташрамд дурдахад, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчны эсрэг хууль бус үйлдлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, иргэнд урамшуулал олгохоор заасан байдаг. Ингэхдээ зөрчил илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг, иргэн нөхөрлөл, төрийн бус байгууллагад 150 000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох зохицуулалттай юм.