БАЯН-ӨЛГИЙ: Хүүхдийн марафон гүйлт зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааг Баян Өлгий аймгийн М.Икей баатрын нэрэмжит төв талбайд зохион байгуулна.
Эх үрсийн баярыг угтаж улсын төрөлжсөн
олимпиадын 3 дугаар даваанаас амжилт гаргасан сурагчдад хүндэтгэл илэрхийлж, шагнал гардуулснаар баярын үйл ажиллагааг эхлүүлсэн бол “Дуучин дэгдээхэй”
авьяаслаг хүүхдүүдийн дууны тэмцээн, хүүхэд багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх
зорилгоор цэрэг, дайчдын үзүүлбэр, “Аймгийн хүүхдийн хөгжлийн онцлог,
тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал
зохион байгуулж, Л.Катаевийн зохиол “Долоон дэлбээт цэцэг” хүүхдийн жүжгийг
аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа тоглоно.
Мөн БНМАУ-ын
баатар М.Икейн нэрэмжит төв талбайд
“Хүүхэд бүр ялагч-хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон гүйлт, насны ангиллаар
унадаг дугуйн болон роликийн уралдаан, “Нэг хог-нэг чихэр” буюу хог түүж ирсэн
хүүхдүүдийн түүсэн хогийг чихрээр солих зэрэг үйл ажиллагааг зохион
байгуулна.
Хүүхдүүд баяраараа үлгэрийн баатруудтай зургаа авхуулж, “Дуучин
дэгдээхэй” уралдааны шилдгээр шалгарсан авьяастнуудын гала тоглолтыг сонирхож, “Нээлттэй
микрофон” ажиллана.
Харин 6 дугаар сарын 2-ны өдөр Эх, үрсийн баяраар төрсөн хүүхдүүдэд Төрөх эмнэлэгт аймгийн болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын удирдлагууд баяр хүргэж бэлэг гардуулна хэмээн Баян-Өлгий аймгийн ХГБХХГ-ын дарга Х.Бауыржан мэдээллээ.